Donnerstag, 25. Februar 2010

баадан baadan (verpackung aus stoff)

баадантай юм ч уг нь сайхан шүү, нагац ээжийн авдарнаас гаргаж ирдэг баадангууд их л сайхан үнэртэй байдагсан. наадмын дээл нэг баадантай, мөнгө төгрөг нэг баадантай, айлчин гийчний явхад өгдөг бэлэг нэг баадантай, хүн болгоны гоёлын хувцас хэрэглэл тус тусдаа баадантай. авдрын дээрх гүнгэрвааны ард судрууд баринтагтай, бас л нэг арай өндөр зиндааны баадан шүү дээ ;o)

нагац аавтай цуг ах нар хадланд гарахдаа баадантай юмаа богцлоод явна. ингээд миний иддэг хоол, өмсдөг зүүдэг болгон баадангийн л дотор байснаараа тоос шороо болохгүй, хиртэж гундахгүй. миний амьдрал тэр чигээрээ баадантай холбоотой. сэтгэлээ дэлгээд найздаа ирэхдээ хүртэл "би баадантай юмаа тэврээд ирлээ" гэхэд монгол хүний үр болсон хойно юу хэлснийг тайлбарлалтгүй ойлгон уярна.

тэгээд бүр халиад хоолныхоо тухай ярья, хэн нэгэн нь буузны гурилыг монгол гэр, доторх махыг нь монгол хүн гэсэн учиртай хятад хоол гэсэн байна л даа. уг нь бууз банш хоёр маш ижилхэн, би л лав нүүдэлчдийнх гэж сонссон юм байна. манайхан чинь мал гаргахаараа цусыг нь юүлж бас л нэг боодолтой юм болгодог, боодог ч ялгаагүй.эд бараагаа ч боодоллож байдаг сан. өнөөх баадантай юмаа мэддэггүй монгол бий болсон бол одоо сурч ав: баадантай юм гэж хэсэг бусаг эд хэрэгсэлийг дөрвөлжин даавууны голд тавьж эсрэг өнцөгүүдийг холбож боож баглаад цомхон тээвэрлэхэд хялбар болгох, энэ үйлдлээ юм баадагнах гэдэг.

иймэрхүү аж амьдралын байдлыг харьцуулхаар банш зөвхөн монгол нь ч юу юм бэ, яадаг ч байсан нүүдэлчдийн л зохиож идсэн хоол байж таарна. баншийг жигнэхээр л бууз болдог биз дээ. жигнүүр харин хаанах байдаг юм болдоо. уг нь ч шимийн архиа гаргаж мэддэг байсан ард болхоор уурны чадлыг ч бас анзаараагүй байна гэж байхгүй бээз? ;o)

нэрний хувьд бол яахав дээ. та нар саяханы хөөмийн тухай шуугианыг бүгд мэдэж байгаа. хятадууд хөөмийг өөрийн хэмээж шинэ нэр адислаад бүртгүүлсэн л байгаа биз дээ? тэрэн шигээ л айл саахалт байсан хэдэн нүүдэлчдийнхээ хоолыг хэдэн зуун жил дуурайж байхдаа өөрийн нэр өгчихгүй юу :o) тэгээд манай хэд болохоор чамирхаад бууз гэдэг болж орхио биз. угаасаа гадаад юм холын юм гэхээр баас ч байсан дуурайдагаас хойш :D

монголчууд маань тэгэхэд орон орны хоолыг өөрийн нэрээр нэрлэлгүй тус улсдаа байгаагаар нь л дуудсаар ирсэн байгаа юм даа ;o) өвгөд маань ямар шулуун шударга хүмүүс байсныг ч эндээс харж дуурайж эхлэж бас болно.


хэсэгхэн дөрвөлжин даавууг хэмжээлшгүй их өв соёлоороо баяжуулсан өвөг дээдсээрээ би бахархдаг! байгал орчноо хуванцар эдээр бузарлаж байснаас бас бус юмаа баадагнаад байвал сайхан юмаа. би бас зөрүүд монгол шүү ;o)

баадан бол бүдүүлэг гэх хүн байгаа бол япон юм байгаа юм гээд бодчих, тэгэхлээр өөрийн эрхгүй дуурайж "соёлтой" болмоор санагдана, заоо! :D

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen