ӨЛЗИЙТОГТОХын гэгээн дурсгалд "Хархоринд очъё" шүлэг нь
Zum Gedenken an ULZIYTOGTOKHU sein Gedicht "Gehe nach Kharakhorum"
Zum Gedenken an ULZIYTOGTOKHU sein Gedicht "Gehe nach Kharakhorum"
Хархорумд Очъё. (Баясгалан Батсуурь кириллчилж би ъ ба ь нэмж засварлав)
Xанагар талаа санаад очъё
Хамаг Монголоо бодоод очъё
Хаан Чингисийнхээ Хар сүлдэд
Xарц тайжийн хүү би мөргөхөөр очъё...
Xархорумд очъё
Xайрхан Туулаа үзэхээр очъё
Халх голоо үгүйлээд очъё
Төрийн үймээнд дүрвээд орсон
Төрөл садантайгаа уулзахаар очъё..
Xархорумд очъё
Байгалийн сайханд нь уусъя
Бурхан Xалдууныхаа шороог нь үнэрлэе
Богд баатрын сахиусанд даатгая
Буян хишигтэй сүнсийг нь хурайлая...
Xархорумд очъё
Налгар Монгол орондоо хүръе
Нартай бороонд нь дэвтъе
Сартай шөнөөр үнсүүлэе...
Сэвгэрийнх нь царайлгийг харъя...
Xархорумд очъё
Алтай хангайг давахад
Агтын тоос харагдлаа
Эмээлээ үүрээд очих уу
Эрдэнийн агтаа унахуу даа...
Xархорумд очъё
Xамаг монголын мин Алтан өргөө
Xагацашгүй мөнх галаа
Xараад ч гэсэн авах гэж
Xайрын итгэл дурслаар...
Xархоринд очъё
Зүрхэнд сийлэгдсэн хархорин
Зургаас үзэсгэлэнтэй байгаллиг нутаг
Зүүдэнд ирээд байдаг
Жинхэнэ монгол ардтай дэлхий...
Xархоринд очъё
2001 оны 1 сарын 3 нд зудтай шөнийн аргалын галын дэргэд. (бичив).
© 2002
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen