Mittwoch, 26. Mai 2010

бүүвэй wiegen lieder

Монгол улсын ардын жүжигчин Чимэдцэеэ: "Эхчүүд үрээ бүүвэйлж байвал өр нимгэнтэй хүн болж бойжих юм даа. Толгойг нь зүрхэн талруугаа харуулан элгэндээ нааж бүүвэйлхэд хүүхэд амин аялгууг сонсох болно. Эцэг хүн ч бүүвэйлдэг шүү дээ. Бүүвэй сонсолгүй өссөн хүүхэд хахир хатуу сэтгэлтэй болдог гэдэг.
Хүүхдийг унтуулахдаа бүүвэйлдэг бүүвэй байдаг бол мөн уйлганаад тайван бус байхад нь үг хэллэгтэй аргадаж бүүвэйлдэг бүүвэй байдаг. Монголчууд дарьганга бүүвэй, баруун монгол бүүвэй, буриад бүүвэй гэх мэт олон янзын бүүвэйтэй ард түмэн."

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen