Dienstag, 12. Januar 2010

Зарим монгол охидууд

Монголяй-форум гэсэн германы нэг сайтд нэтээр зугаалж яваад орчихсон юм л даа би, өнгөрдөг 09оны 11сард. Тэнд
"нөхөрт гарсан монгол хүүхнүүд ядаж нэг хүнтэй байнга явдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан"
"тэтгэвэрийн хөгшдийн цуваа"
"хамтдаа буудлын өрөөнд"
"бээжин дэх монгол янхнууд" зэрэг сэдэвтэй байх юм. Гайхаад унштал нөгөө муу хэдэн монгол хүүхнүүдтэй унтсан, суусан, салсан хар юмнууд нь бүх монголын тухай онол гаргачихсан, орж уншсан хэдэн монголчууд нь үгээ олохоо байчихсан, уншсан германууд нь өөрсдөө хачин сайхан хүмүүс болцгоочихсон "монгол эмэгтэй" гэдэг ухагдахууныг л бүр тал талаас нь төрөл бүрээp жадлаж байх юм. Ямар нэгэн Нараа, Сараа, Нансалмаа, Савсалмаа биш, харин "монгол эмс" гээд л бичээд байдаг. "нэг үхрийн эвэр доргиход ..." гэдэг энэ л дээ.
"Монгол эр" гэдгийг нөгөө сөөсгөр юмнууд нь газар доор ортол нь муулсан бололтой, "архичин тамхичин г.м"ээр огт ойшоохгүй юм нөгөө од болсон германууд нь. Хэрэг дээрээ бол өөрийн нутагтаа чадалтай, ажилтай л биш, ямартаа тийм форумд тийм зүйл ярьж суух вэ. Их л завтай хүмүүс, тэрбумтан ч юм билүү ;-)
Харин би бол амарч байгаа, гэхдээ л бас хайран цаг.
Тэгтэл би өөрөө монгол байгаад байдаг, бас эмэгтэй байж байх юм. Хариу барьж хэд хэдэн удаа бичээд орхисон чинь одоо нөгөө админ нь байж сууж чадахаа байв бололтой миний бичсэн болгоныг эсвэл устгаад эсвэл тэс өөр сэдэвт  оруулж тавиад эсвэл бүр миний eineDame гэсэн нэрээр бичиж үзэж байлаа.  Ингээд би админ нь өөрөө янз янзын нэр зүүж тэрүүхэндээ өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг нүх нээж хүн татахын тулд доромжлол нийтэлждээ гэж үзлээ.

Гэхдээ орхиж болсонгүй, учир нь тэр сайт монголын форум гэчихсэн их албан ёсны нэртэй юм шүү дээ. Монголын тухай сонирхсон, юм хэлэх гэсэн, эсвэл яг над шиг санаандгүй явж байгаад орчихсон, монголын тухай нэг бүдэг бадаг дуулсан, дуулаагүй герман хэлтэй амьтан ч тэр бүгдийг уншина. Хэн ч өөр үзэл илэрхийлээгүй, хэн ч эсэргүүцээгүй байхад бүх зүйл зүй ёсоороо л байна гэж тархинд нь үлдэнэ. Хамгийн ичгэвтэр нь монгол нэртэй охидуудын дулимаг германаар дуржигнатал бичсэн дутуу бодсон дулдуйдлыг яг л өнөөх өөрсдийг нь хэлэхийн муухайгаар нүүрэн дээр нь, дэлхийн чихэн дээр хэлээд байгаа юмнууд өөхөнд боосон хороор өхөөрдөж өөгшүүлээд хэлсэн бичсэн зүйлсээ амьд жишээгээр шууд газар дээр нь батлаад байх юм.

Миний хариулах, хариулсан зүйлсийг олж харж байгаа амьтан цөөн. Надтай бодол нэгтэй нь, төстэй зүйл нийтэлсэн хүн бас л надтай ижил байдалд сууж буй биз. Манай дээд хэдийг герман хэлтэй хөрөнгийн биржийнхэн германаар шоолж
"оюу толгой таван толгойн гэрээг харлаа, эвгүй байна, гэхдээ би ямар монгол биш дуугуй л байя" хэмээж байдаг. Тэгтэл доор нь манай хэд
"дээдэх нь тархиа олохгүй бол доодох нь хөлөө олохгүй" гэчихээд хэдэн сөөсгөр охид нь нүүрээ будаж нөгөө хувцсаа өмсөнгүүтээ тэднийг доогтой харах эр хүйстэний хөлд нь сууж ам руу нь өлийгөөд өвөр дээр нь энгэрийн нохой болж хувирлаа. Парис Хилтон яг хүслээрээ байлгадаг нэг бяцхан нохойтойдоо. Тэр нь бусад руугаа ихээхэн архирдаг юм билээ, энэ ч яахав нохойн араншин. Нүүрээ угаахаар тархь нэг жаахан сэргэдэг талтай.
Тэгээд тэр хар юмнууд нь миний төөрч ороод үхтлээ ичсэн форум шиг газар цуглаад хүний хэлэхгүй зүйл хэлэн хаад ноёд болцгоож байдаг юм бизээ. Авааль эхнэртээ үнэхээр хайртай, гарал үүслийг нь ч хайрладаг хэд нь болохоор таг чиг, огт байдаггүй юм шиг. Аргагүй л дээ "ярих гэдэг мөнгө, дуугүй байх бол алт" гэж бүр зүйр үг германуудад байдаг болохоор тэр.
Дургүйд хүчгүй гэгчээр хил давуутаа япон эсвэл солонгостой андуурагдах дуртай байсан хүмүүсийн үрс өдгөө герман эсвэл европ маягийн хүн болж харагдах гэж оролдоод
ойлгоогүй өрөөлийн соёлыг сураагүй өөрийн соёлтойгоо холин жонхуу хутган байж зүгшрээгүй тархиараа зөндөө эрлийз өсгөх нь дээ зөв эхтэй хүүхдүүд зөөлөн монголд минь тустай сан. Ээ халаг. Монгол хэмээн цээжээ дэлдэгчдийг дуурайж үзвэл тайвширдаг юм боловуу. Үзээд алднаа ;-) 
Арилгасан юмнуудыг нь унших нь уншиг гээд би ягаан ба чернилэн ягаанаар блогдоод байгаадаа энд.
Миний багадаа яриулдаг байсан нэг үлгэрт
"эмдээ мэдүүлсэн эрийг эм тийш нь тоолно" гээд ертөнцийн эм нь олон болж байсан юм даг. Одоо ч гадаадтай суусан эмс эрдээ мэдүүлдэг болсон учир эрс олон болж байгаа гэж үзхээс дээ. Монголын үрс маш олон болтугай!
Smile :-) don't worry

1 Kommentar:

  1. jo richtig so. Genau meine Meinung. Mein Mongolisch ist zwar nicht perfekt, ich versteh nicht alles zu 100% was du schreibt, aber das Forum ist ein Dreckloch das vom Betreiber mit Dreck und übelsten Anschuldigungen gegenüber der MOngolei gefüllt wird. Vor 2 JAhren schrieb ich dort meine eigene Herzschmerzgeschichte, und meine Anmerkung dazu war "es ist schmerzhaft, zu erkennen daß eine Beziehung zuende geht. Nur weil die Frau aus der Mongolei stammt, muß ich das nicht auch allen anderen Mongolinnen übel nehmen".

    AntwortenLöschen