Эрүүл үрс хэмээх бэлэг дэмбэрэлтэй нэрний цаана АНУд суугаа монголчууд байгаа. Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт дутагдаж ховордож байгаа хэрэгсэлүүдийг нь монголчуудтайгаа хамтран худалдан аваад гардуулж байхыг зориод байгаа нь энэ. Эх нялхасын төвд эмчилгээний төрлөөрөө ангилагдсан тасагууд байдгаас ХЭЭТ буюу Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг (pediatric intensive care unit) нь улсын бүх эмнэлгүүдээс ирэх 1 sartaigaas 18 насны хүндэрсэн хүүхдүүдэд эмчилгээгээ хүргэдэг аж. Улсын хэмжээний үйлчилгээтэй гэхлээр аймаг орон нутаг болон сум дүүргүүдийн харъяалалын бүх хүүхдүүд багтаж байх нь ойлгомжтой.
ХЭЭТ нь тасгийн эрхлэгчтэйгээ нийлээд 7 их эмчтэй, сувилгаа сувилахуйг хариуцсан 1 зохион байгуулагч буюу менежертэй, 12 эмнэлгийн ортой үүнд нийт 16 сувилагчаас нэг ээлжинд 4 сувилагч ажиллаж мөн өдрийн 1 сувилагч байдаг нь хүүхдүүдийнхээ шинжилгээг бүрдүүлэх, эмчилгээнд нь аваад явах зэргийг хариуцаж байдаг, мөн тусгай үйлчилгээний газарт хамаарагддаг 4 асрагчтай бөгөөд нэг ээлжинд нэг асрагч явдаг юм байна.Өвчлөлийн байдал нь тухайн үедээ монголд түгээмэл байгаа өвчин байдаг бөгөөд ерөнхийдөө эмчлүүлэхээр ирсэн хүүхдүүдийн зовиур дийлэнх 4 төрөлтэй байгаагаас үүний 40 - 50% нь амьсгалын замын өвчтэй байдаг аж. Үүнд хатгалгаа, ларингит гэж нэрлэгдсэн хоолой боодог өвчин, астма хэмээх гуурсан хоолойн агшилт гэх мэт амьсгалын замын өвчин багтдаг гэнэ. Хоёрдугаар өвчин нь мэдрэлийн болон мэдрэлийн тогтолцооны өвчин - унадаг татдаг хүүхдүүд, тархины цус харвалт, идээт менингит гэх мэт тархь толгойтой холбоотой өвчин байна. Гуравдугаарх нь хоол боловсруулах замын өвчин буюу хамгийн түгээмэл нь хурц болон архаг суулгалтууд . Дөрөв дэхь нь эм хорт бодисын хордолт байдаг байна. Үүнд буруу эм хэрэглэснээс, эсвэл тунг нь хэтрүүлснээс хордсон, өвлийн улиралд угаарын хийд хордсон, янз бүрийн цавуу цэвэрлэгээний нунтаг, уусмалуудад хордсон байх тохиолдлууд гардаг хэмээн хүүхдийн их эмч А. Оюунчимэг ярилаа.
Хүүхдийн эндэлт сүүлийн жилүүдэд 10 % байсан бол 2009 оны байдлаар 7%-8% байгаа аж. Уг эндэгдлийн бүтэц нь шалтгааны тоогоор 1. амьсгалын замын өвчин 2. төрөлхийн зүрхний гажиг 3. мэдрэлийн өвчин, цус харвалтууд , менингит 4. суулгалтууд байсан юм байна.
Сүүлийн үед ХЭЭТд ирж байгаа төрөлхийн гажигтай, тэр тусмаа төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаагийн улмаас эндэгдлийн хувьд бүтцийн өөрчлөлт гарч байгаа нь энэ. Эх нялхасын төвийнхөн хэцүүг хэцүү гэж шантралгүй дутагдаж байгаа зүйлсээ монгол ухаанаар гүйцэлдүүлж олон түмэндээ, бяцхан үрсдээ тусалсаар яваа. Сайн үйлсэд нь сэтгэлийн урам зориг, бодит дэмжлэг нэмж байгаа залуустайгаа цуг ирээдүйн зүг өөдрөг алхалж байнам бусуу.
Photos © 2010 by PaxM

.jpg)
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen